Ямар ч эрийн сэтгэлийг аргамжихад энэ зурхай тусална. Хонь Хонины эрчүүд өөрсдөө их нууцлагдмал, адал явдалд дуртай идеалист хүмүүс. Таньтай цуг хөлбөмбөг тоглохоор дуудаж ч мэдэх хүн. Оньсого шиг сонирхолтой болзоонуудад нь битгий бүдрээрэй. Өөрөөр хэлвэл амьдралдаа бөмбөг өшиглөж үзээгүй байсан ч зоригтой, яахаас ч буцахгүй, хүчирхэг гэдгээ харуул. Мөн өнөөдрөөрөө л амьдар, хэзээ ч өнгөрсөн, эсвэл ирээдүйн талаар хэтэрхий их ярих хэрэггүй. Түүний өөртөө итгэх итгэл, бие даасан байдлыг нь сайшаа. Учир нь тэд удирдагч байх дуртай. Даруу төлөв, бүрэг ичимхий зан гаргаж байгаад анхны шөнөөрөө халуухан дотуур хувцас, товчоо нэг нэгээр нь алгуурхан тайлж гайхшруул. Тэр галзуурах болно. Үхэр Нэн түрүүнд тэвчээртэй бай. Түүний зөрүүд занг хүлээцтэй ханддаггүй хүнтэй тэр хамт байж чадахгүй. Арааны шүлс асгаруулам үнэртэй, амттай хоол хийгээд, аятайхан ширээ зас. Ширээгээ байгалийн өнгүүдээр чимэглээрэй. Гарт нь хүрч, нүд лүү нь эгцэлж ширт. Хүзүү, төвөнхийг нь зөөлөн илбэж, мөрийг нь шүргэ. Болзооны орчныг тайван, сэтгэл амар, тав тухтай байлга. Үхэрийн ордныхон тийм орчинд л таны гоо сайхныг дээд зэргээр мэдэрнэ. Бэлэг өгөхдөө чанартай, дээд зэрэглэлийн, ямарваа нэг нандин зүйлийг сонгоорой. Ихэр Хоёр нүүр, хоёр бодолтой ихэрийн ордныхон эргэж буцах дуртай хүмүүс. Тэд нэг бол ирж, нэг бол явна, яахаа мэдэхгүй эргэлзэж тээнэглэзээд тэр хоорондоо таныг шантраах дөхнө. Тэдний зүрхэнд дурлалын түлхүүрээ алгуур алгуурхнаар зоох хэрэгтэй. Хэзээ ч ширүүн хөдөлж болохгүй. Тэд үргэчихнэ. Зөөлөн, уярам, дулаахан сэтгэгдэл төрүүлэм үгсээр сэтгэлийг нь татаж болно. Гэхдээ хэтэрхий чамирхах хэрэггүй. "Сайн дулаалаарай. Гадаа хүйтэн байна” гэдгээс авахуулаад энгийн боловч дотно үгсээр дасгаарай. Мэлхий Мэлхийнхэн урлагт их хайртай хүмүүс учир театр, эсвэл музейд болзох санал гарга. Мөн түүний дурсамжийг сэдрээх газруудаар явбал түүний сэтгэлийн хаалга нээгдэнэ. Мөн түүнийг хардуулах арга сэдэх талаар бодсоны ч хэрэггүй. Тэд тиймэрхүү юмаар зууралддаг хүн биш. Тэд эмэгтэйлэг эмэгтэйчүүдэд дуртай. Тиймээс түүний дэргэд энгийн футболк жийнс өмсөхийн оронд цэцгэн хээтэй даашинз өмсвөл та хормын зуур түүнийг өөртөө татна гэсэн үг. Арслан Магтаалын үгэнд хамгийн дуртай орд. Харилцааны эхний үеүүдэд дутагдлыг нь хэлээд хэрэггүй. Харин эерэг зан чанар, чадварынх нь талаар магтан сайшаа. Мөн хөгжилтэй бай. Амьдралд хайртай, өөдрөг хүн гэдгээ мэдрүүл. Хэтэрхий нухацтай зүйл ярьж сэтгэлийг нь унтрааж болохгүй. Өөртөө итгэлтэй харагдахаар цоглог золбоолог хувцасла. Бага зэрэг оргилуун дарс тулгасан дотно яриа тэдэнд мартагдашгүй дурсамж үлдээж, таны талаар өглөө болгон бодож сэрэхэд хүргэнэ. Охин Тэр маш цэмцгэр хувцасладаг ба таныг ч бас тэгэхийг дотроо битүүхэн шаардана. Түүнтэй болзоонд явахдаа сонгодог, классик хувцас өмсөхийг зөвлөе. Хар даашинз, мөнгөн гоёл чимэглэл, цэвэрхэн үс засалт гэх мэт. Тэд гэнэтийн юманд дургүй, бүх юм нь төлөвлөгөөтэй байдаг учраас тэр. Тиймээс түүнд эмх цэгцтэй гэдгээ харуулвал таалагдана. Болзоондоо эхнээсээ л хоцроод эхэлвэл түүний сэтгэл унтрах эхний шат тавигдана гэсэн үг. Шөнө дунд цэцгийн баглаа бариад үүдэнд тань зогсохыг, шүлэг бичээд чангаар уншихыг түүнээс хүлээх хэрэггүй. Тэр хэт их сэтгэлийн хөдөлгөөнд автах дургүй хүн. Гэвч тэднэээс үнэнч, тогтвортой, найдвартай хүн үгүй. Жинлүүр Маргалдах, хэрэлдэхээс зайлсхийгээрэй. Түнтэй цуг цагийг аль болох их өнгөрөө. Тэр чимээгүй явж байгаад нэг л өдөр цуг нэг гэрт оръё гэж хэлэх вий. Тэр их өндөр мэдрэмжтэй бөгөөд орондоо яаравчлах дургүй. Удаан, алгуурхан янаглалд дуртай нэгэн. Бухимдсан үед нь түшиг тулгуур нь болж, тайвшралыг мэдрүүлдэг бүсгүйд тэр унаж тусана. Түүний хувьд нөхөрлөл чухал учир найзуудыг нь байгаагаар нь хүлээж аваарай. Хилэнц Тэр нууцлагдмал зүйл "нугасгүй”. Дэлгэсэн ном шиг эмэгтэйчүүд сонирхлыг нь хэзээ ч татахгүй. Тэд эмэгтэйчүүдийн тал дээр төрөлхийн мэргэжилтнүүд боловч өөрсдийнх нь мэдлээс хэтэрсэн оньсого шиг бүсгүйчүүдийг таньж мэдэхийн тулд толгйогоо гашилгах дуртай. Тэд өдөөн хатгалга, сээтэгнэл, жоготой харц, уруул шилэмдэлтэнд соронзлогдоно. Мөн архи ууж, согтдог эмэгтэйчүүдэд дургүй, ялангуяа согтчихоод дэл сул явдаг бүсгүйчүүдийг үздэггүй. Нум Нумын эрчүүдийг татах нэг арга бол хэлсэн үг бүрийг нь хүлээн зөвшөөрөх. Учир нь тэд голцуу зөв ярьдаг, мөн буруугаа шударгаар хүлээдэг. Тэд үргэлж дотроо байгаа юмыг тэр чигээр нь гаргадаг, шударга үнэний талд бат зогсдог. Хуурсныг тань мэдвэл уучлах ч хэзээ ч мартахгүй. Тэр эрх чөлөө, өөрийнхөөрөө байхад үнэхээр дуртай, ямар нэг хүлээс утгагүй шаардлаганд нийцэх гэж хичээх дургүй. Хэрэв та ч бас адил эрх чөлөө, өөрийн гэсэн орон зайнд дуртай нэгэн бол та хоёр сайн тохирно. Тэд биеээрээ ч, оюун санаагаараа ч аялагчид. Мөрөөдлийг нь дэмж, тусла, урамшуул. Матар Мэлхийн ордныхон Матрын ордны эртэй хэзээ ч таарахгүй. Хилэнц, загас, үхэр, охины ордны бүсгүйчүүд тэдэнтэй эв санаа нийлнэ. Түүний хажууд сандарч мэгдээд хэрэггүй. Матрынхан өөрсөдтэй нь хамт байх хүнд эрсдлийг давж чадах хүчирхэг эмэгтэйг хайдаг. Гэвч ярилцахдаа зөөлөн, хөнгөн байгаарай. Дотно яриаг өрнүүлсний дараа түүнд дараагийн алхмаа хийх зайг гаргаж жаахан хүлээ. Тэд хуучинсаг үзэлтэй учраас анхны болзоог их чухалчилдаг. Хумх Хумхын ордны эрчүүдийн итгэлийг нэг л удаа алдвал эргүүлж олоход хэцүү. Түүнд нийтэч, олонтой эмэгтэй таалагддаг, гэртээ бүгээд байдаггүй хааяа ч гэсэн гараад зугаацчихдаг, гэвч хийх ёстой зүйлээ хэзээ ч цалгардуулдаггүй хөгжилтэй эмэгтэйд дуртай. Шинэ юм туршиж үзэх, нэгэн хэвийн амьдралыг эвдэх дуртай бүсгүйд бүхнээ зориулахад бэлэн. Түүнийг үргэлж донсолгож байгаарай. Зөөлөн, юм бүхнийг хайрладаг эмэгтэй сэтгэлийг нь хөдөлгөдөг. Оюунлаг, бие даасан, бас үл ялиг оньсого шиг бүсгүй тэдний зүрхийг гижигдэнэ. Загас Нүүрээ хэтэрхий будаад хэрэггүй. Эгчмэд бүсгүйд хамгийн их татагддаг орд бол загасныхан. Учир нь тэд өөрсдөөс нь ямар нэг юмаараа илүү, хэнээс ч хамааралгүй, түрэмгийлэгчдэд дуртай. Урлагийн талаар ярилцаж, хорвоо ертөнцийн шинэ соргог юмсыг сонирхдог гэдгээ мэдрүүл. Массажинд дуртай загасныхны мөрөнд иллэг хийж, эелдэг зөөлөн байдлаар халамжлаарай.
|